agentuud
Агентаар бүртгүүлэх
  • Нүүр
  • Хадгалсан
  • Газрын зураг
Улаанбаатар›Оффисын талбай · Баянгол

Premium apartment оффис талбай түрээслүүлнэ

Улаанбаатар · Оффисын талбай · Түрээслэх

Нийтлэгдсэн 2026.09.05

5.4сая ₮· 48,682₮/м²

Баянгол · 4-р хороо

—
Өрөө
110м²
Талбай
3/13
Давхар
—
Зах зээлийн төлөв
2022он
Ашиглалтад орсон
Хойд, Зүүн
Харууц

Байршил

Харах
Байршлын газрын зураг

Газрын зураг дээр үзэх

Баянгол дүүрэг 4-р хороо, Вогкалын замын хойно, Хуучинаар Варьата чуулганы чанх урд байрлалтай Premium Apartment орон сууцны 3 давхарт нь 110,14м.кв оффис болон үйлчилгээний талбайн удаан хугацаагаар түрээслүүлнэ. 3\3 давхарт Түрээсийн төлбөрт менежмент болон ашиглалтын зардал багтаагүй Нэг сарын 1м.кв ₮45000 НӨАТ багтсан Төлбөрийг 2 сарын төлбөр болон 1 сарын барьцаатай нөхцөлөөр авна 3 давхартаа одоогоор оффисууд үйл ажиллагаа явуулж байгаа 119м.кв талбайн 4 хэсэгт хуваасан. Оффис Тавилга үлдэхгүй. Цэвэр ашиглалтын талбайгаагаараа нь түрээсээ тооцож авах буюу кородорийн талбай түрээсийн үнэнд багтаагүй болно. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаж, улмаар УИХ-аас 1992 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргаж, мөн оны наймдугаар сарын 18-ны 18 дугаар тогтоолоор Октябрын район нь Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болж хоёр хуваагдан Октябрын районы 28 дугаар хороо нь 1992 оны аравдугаар сараас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо нэртэйгээр зохион байгуулагдан өнөөг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Одоогийн 4 дүгээр хороо нь Октябрын районы 12 дугаар хороо нэртэй байхад анхны даргаар нь Гунгаажав гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд 1986 он хүртэл хорооны бүтэц зохион байгуулалт нь хорооны даргаас өөр батлагдсан орон тоогүй байжээ. Хорооны дарга нь харъяалагдах орон сууцны дарга нарыг сайн дурын ажилтнаар бүртгэн авч ажлаа төлөвлөн ажил үүргээ явуулдаг байсан аж. Тухайн үед тус хороо нь 1200 гаруй өрхийн 8000 гаруй хүн амтай, 77 аж ахуй нэгж байгууллагатай, орон сууцны дан давхар нийлсэн 69 байртай, 86 орцтой. Нийт байрны 80 хувь нь Улаанбаатар төмөр замын харъяа, 20 хувь нь улсын байр байжээ. Тус хороо нь баруун тал нь Гурвалжингийн гүүр, урд тал нь Дунд гол, зүүн тал нь Варьете чуулга, хойд тал нь Энхтайвны өргөн чөлөө хүртэлх газрыг хамарсан дүүрэг дотроо хамгийн том нутаг дэвсгэртэй нь юм. Одоогоор тус хороо нь 196.6 га нутаг дэвсгэртэй, 3502 өрхийн 13283 хүн амтай нийслэлийн эдийн засаг, бүтээн байгуулалтад чухал үүрэгтэй хөнгөн хүнс, барилга, барилгын материал, төмөр замын болон автотээвэр, худалдаа хангамжийн байгууллагууд зонхилсон бүтэцтэй нийслэлдээ томоохонд тооцогдох хороо болон өргөжжээ. 1992 оны 10 дугаар сараас БГД-ийн 4 дүгээр хороо болон өнөөг хүртэл төрийн үйлчилгээг иргэдэд 54 жил тасралтгүй хүргэж байна. 2019 оны 12 дугаар сараас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтооллоор хороо хуваагдсан. Хорооны нутаг дэвсгэр нь 56,003 га газар нутагтай. 3502 өрхийн 14106 хүн амтай, 303 гаруй аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны 100 байртай, 17 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулан иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна. Нийт хүн амын 8% ахмад настан эзэлдэг, хөдөлмөрийн насны иргэд 56,5%, хүүхэд залуучууд 33,5%-г эзэлдэг хорооны нэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй 281 иргэн бүртгэлтэй. Хорооны ажлын алба иргэдтэй ойрхон ажиллаж, иргэдийн дэвшүүлсэн санал санаачлагыг ажилдаа тусган ажилладаг ба иргэдийн дунд зохион байгууллагаддаг спорт өдөрлөгт жил бүр амжилттай оролцон 2015 оноос 2018 он хүртэлх хугацаанд Дүүргийн шилдэг спорт багаар 4 жил, Нийслэлийн шилдэг спорт багаар 2 жил дараалан түрүүлсэн амжилттай хороо юм.

Ойролцоо зарууд

БГД · 2 зар

NOVUS center — 1
2.0сая ₮/ сар
1 өрөө · 36 м²
NOVUS center · БГД
3-р хороо — 1
1.8сая ₮/ сар
1 өрөө · 35 м²
БГД

Таны хайлт

Таксиг апп-аар дуудсан шиг — агент юу хайж байгааг тань урьдчилж мэднэ.

Зөвхөн агент харна ·

5.4 сая ₮

Энэ зарын агент

Dulguunbayar Gantulga

Remax Mongolia